DEEP TALK with SANAA

DEEP TALK with SANAA

Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)

Episodes

Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ.


Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол махнаас татгалзах болсон нь түүни...

Mark as Played

Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.


Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.


Бидний яриа...

Mark as Played

Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ.

Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав.


“Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүс...

Mark as Played

Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067s


Хүнийг хүнээс илүү хайрлан үгүйлдэг нохой бий гэвэл итгэх үү? Яг л ийм түүхийн талаар ярьж өгье.


Япон зохиолч Хасе Сэйшү нь“Хүү нохой хоёр” номоороо 2011 оны 3 сарын 11-д болсон аймшигт цунамигийн дараах цаг үеэс сэдэвлэж, Тамон хэмээх эгэл бус нохойны өөрийн эзнээ хайх явцдаа олон хүмүүсийн амьдралд нөмөр нөөлөг, хань бараа болж буй тухай өгүүлжээ....

Mark as Played

Сайн байцгаана уу~! “Deep talk with Sanna” подкастаа бичлэгтэйгээр үргэлжлүүлж буйдаа таатай байна.


Энэ удаа Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” номын тухай ярилаа. Өсвөр насны хүү болох Макато хүүгийн ээдрээтэй амьдрал бараан үйл явдлаар дүүрэн мэт боловч Мори Это зохиолч хүний амьдрал яг яавал “өнгөлөг” байж болох тухай уг зохиолд өгүүлжээ.


Зохиолч Мори Это нь Японы орчин үеийн утга зохиолын салбарт уншигчдын сэтгэлд шин...

Mark as Played

Сайн уу, сонсогчид оо~! 

Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.


03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?

04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 

14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”

17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийн...

Mark as Played

Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.


Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.


03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд ба...

Mark as Played
July 4, 2023 12 mins

Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.

Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.


Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр

00:12 "Шаналал хөндүүр тээсэн"

01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"

02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"

03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"

04:16 "Өөрт...

Mark as Played

Сайн байцгаана уу? Сонсогчидоо.

Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд.

Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ.


Санал болгож буй ном:

  1. "Магма" Тора Хьерлейвсдоттир
  2. "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик Рубин

Үзсэн кино:

  1. "The Cord of life"
  2. "The Blind willow, Sleeping women"


Mark as Played

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.


Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!


PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан б...

Mark as Played

00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"

01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"

02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"

03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"

04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"

Mark as Played

Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ.


Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг. Ингээд дугаараа хүлээн аван ...

Mark as Played

Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа.

Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу. 

Mark as Played

Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz.

Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ.


https://www.instagram.com/tulgaaskizz/

Найз Батка: https://www.instagram.com/do.batka/

Mark as Played

Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой.


*Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001 данс руу маань donation...

Mark as Played

"Өөрийгөө л мэдээд авчих,

Тэгж гэмээнэ,

Өөрийгөө мэддэггүй хүмүүсээр

Өвтгүүлдэггүй болно"

-Ц.Дэлгэрмаа


Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.


Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоо...

Mark as Played

Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй.


"Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм.


Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах...

Mark as Played

Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~!

Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU!

Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.

00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив

03:25 III хэсгийг эхлүүлэх яриа

06:25 Монгол хүний сэтгэл гутрал арай өөр юм шиг ээ

13:0...

Mark as Played

1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 

5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар?

10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал?

11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог

14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна?

18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе

24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе

29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад байна?

30:43 Зарим зүйлийг "дөвийлгөх" ту...

Mark as Played

Сайн уу? Сонсогчид минь.


Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм.


Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай болон эргэн тойрны хүрээлэл, ни...

Mark as Played

Popular Podcasts

    United States of Kennedy is a podcast about our cultural fascination with the Kennedy dynasty. Every week, hosts Lyra Smith and George Civeris go into one aspect of the Kennedy story.

    Dateline NBC

    Current and classic episodes, featuring compelling true-crime mysteries, powerful documentaries and in-depth investigations. Follow now to get the latest episodes of Dateline NBC completely free, or subscribe to Dateline Premium for ad-free listening and exclusive bonus content: DatelinePremium.com

    Stuff You Should Know

    If you've ever wanted to know about champagne, satanism, the Stonewall Uprising, chaos theory, LSD, El Nino, true crime and Rosa Parks, then look no further. Josh and Chuck have you covered.

    The Breakfast Club

    The World's Most Dangerous Morning Show, The Breakfast Club, With DJ Envy And Charlamagne Tha God!

    24/7 News: The Latest

    The latest news in 4 minutes updated every hour, every day.

Advertise With Us
Music, radio and podcasts, all free. Listen online or download the iHeart App.

Connect

© 2025 iHeartMedia, Inc.