UNLOCK Podcast

UNLOCK Podcast

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!

Episodes

February 2, 2026 74 mins
Mark as Played
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Хонгороо 2 маань "Hidden Potential" номыг танилцуулж байна. Тѳрѳлхѳѳс заяасан авъяас биш, харин нууцлагдмал байсан олж авсан чадамж, потенциалын тухай энэ номноос олж мэдэх болно.
Mark as Played
October 30, 2025 116 mins
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 энэ онд бэстсэллэр болоод байгаа шинэхэн бүтээлийг хүргэж байна. Энэхүү номыг Файсбүүкийн олон улсын бодлогын албаны даргаар ажилладаг байсан хүн бичсэн бөгөөд тухайн компаний соёл, удирдлагууд нь хөшигний цаана гадаад улсуудад хэрхэн ханддаг байсан талаар олон сонирхолтой мэдээллийг танд хүргэх болно.
Mark as Played
October 4, 2025 113 mins
Энэ удаагийн дугаараараа Дээгий, Хонгороо хоёр өмнөх дугаараар танилцуулсан "Good inside" номын сүүлийн хэсгийг тоймлон хүргэж байна. Номын энэ хэсэгт хүүхдийн төрөл бүрийн ааш авир, зохисгүй зан үйлийн учир шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаж, ямар арга хэмжээ авч болохыг амьдралд ойр жишээнүүдээр дүрсэлсэн юм.
Mark as Played
September 13, 2025 70 mins
Шинэ хичээлийн жилийн эхний дугаараараа Дээгий, Хонгороо хоёр хүүхэд хүмүүжлийн сүүлийн үеийн бэстсэллэр ном болох "Good inside" номын эхний хэсгийг тоймлон хүргэж байна. Хүүхдийн зохисгүй зан үйлийн цаана эцэг эх, томчуудад ойлгогдох хүсэл хэрэгцээтэй сайн зүрх сэтгэлтэй хүүхэд байдаг. Эцэг эхийн хийх хамгийн чухал ажил бол хүүхдээ өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгон, удирдан зохицуулахад багаас нь сургах явдал юм.
Mark as Played
July 31, 2025 104 mins
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Хонгорзулын хамт, 2021 онд хэвлэгдсэн цагаасаа сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн гайхалтай номыг хүргэж байна. Хүн 80 хүртэл наслахдаа туулж өнгөрүүлэх 4000 долоо хоногийн амьдралаа хэрхэн утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн уг бүтээлийг та заавал нэг сонсоод үзээрэй.
Mark as Played
July 2, 2025 93 mins
Энэ удаагийн дугаараараа New York Times шилдэг зохиогчдын нэг, илтгэгч, подкаст хөтлөгч Mel Robbins-ны 2024 онд бичсэн шинэхэн бэстсэллэр номыг танилцуулж байна. Энэхүү номноос та бусад хүнээс болж стрэссддэг олон асуудлынхаа уг шалтгааныг ойлгож, шийдлийг олж авах болно.
Mark as Played
Энэ удаагийн дугаартаа Тэгшээ маань зочин хѳтлѳгч, Data Deus компанийн үүсгэн байгуулагч Болортой хамтдаа "The Optimization Edge" буюу "Оновчлолын эрин" номыг хүргэж байна. Оновчлол гэхээр сүрдмээр сонсогдож байгаа боловч, бидний амьдралд тун ойрхон зүйл юм. Бид асар их хэмжээний дата буюу өгөгдөл дунд амьдарч байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь оновчлолын гол хүчин зүйл боловч дутуу болон буруу өгөгдөл нь алдаатай дүгнэлт...
Mark as Played
April 10, 2025 100 mins
#175 Source Code: My Beginnings by Bill Gates Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 Microsoft-н үүсгэн байгуулагч Bill Gates-н бичсэн, дѳнгѳж энэ оны 2 сард гарсан цоо шинэхэн ном "Source Code: My Beginnings"-г хүргэж байна. Bill Gates ѳѳрийнхѳѳ хүүхэд ахуй наснаас эхлээд Microsoft-г үүсгэн байгуулах хүртэлх түүхээ ѳѳрийн ѳнцѳгѳѳс харан бичсэн энэхүү номноос түүний гэр бүл, найзууд, сургууль, мѳн хувь хүний зан, хатуужил, хичээ...
Mark as Played
March 3, 2025 88 mins
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 өсвөр насныхан тэр дундаа одоогийн Z үеийнхэнд утас, сошиал хэрэглээ хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэл судлаач хүний судалгаан дээр суурилан бичсэн 2024 оны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Цаашид утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө хамгаалахын тулд эцэг эхчүүд, сургуулиуд юу хийж болох талаар бодит зөвлөгөөнүүдийг энэ номноос авах болно.
Mark as Played
January 28, 2025 96 mins
Шинэ оны эхний дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг "The Culture Code" номыг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь багийн ажиллагааг чухалчилж, байгууллагын уур амьсгал, соёлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд туслах бодит жишээгээр баялаг ном юм.
Mark as Played
December 21, 2024 70 mins
2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ хэвлэгдэн гарсан энэхүү классик ном олон сая хүмүүст айдасаа мэдэрсэн ч дараагийн чухал алхамаа амьдралдаа хийхэд нь тус болсоор ирсэн. Ям...
Mark as Played
November 16, 2024 94 mins
#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон сонирхолтой жишээгээр олж мэдэх бол...
Mark as Played
October 12, 2024 85 mins
#170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна. Хэт боловсруулсан хоол хүнс гэж юу болох, тэр нь бидний эрүүл мэндэд хэрхэн нѳлѳѳлж байгааг, бид ѳѳрсдѳѳ ямар арга хэмжээ авах боломжтойг хи...
Mark as Played
September 14, 2024 134 mins
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ТомЁ сургууль цэцэрлэгийн захирал Дээгий маань боловсролын салбарын шилдэг бүтээлүүдийн нэг Кэн Робинсоны бичсэн "Бүтээлч сургуулиуд" номыг онцгой зочинтой хамт хүргэж байна. Зочин хөтлөгч Э.Сүндарь нь Стэнфордын Их Сургуульд "Суралцахуйн дизайн технологи" магистрын хөтөлбөрийг төгссөн бөгөөд боловсрол, хүүхэд хөгжилтэй холбоотой "Цонхтой цаг" цуврал подкастыг хөтлөн явуулдаг. Эцэг эх, сур...
Mark as Played
August 31, 2024 69 mins
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.
Mark as Played
August 7, 2024 94 mins
#167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл чанартай, хѳгширсѳн ч гэсэн ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хүний гар харалгүй хийх чадвартай урт наслахын тухай анагаах ухаан, судалгаа баримтан дээр ...
Mark as Played
July 2, 2024 94 mins
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н Ази баатар болсноороо алдаршсан бөгөөд 2022 онд Time сэтгүүлийн Дэлхийн 100 нөлөө бүхий хүнээр шалгарч байв.
Mark as Played
May 30, 2024 76 mins
#165 Decisive by Chip Heath and Dan Heath Энэ удаагийн дугаартаа "Decisive" буюу "Шийдэмгий байх нь" номыг хүргэж байна. Бидний ѳмнѳх дугаарт орж байсан "Made to stick" номын зохиолч Chip Heath, Dan Heath-н бичсэн энэхүү номноос ѳдѳр тутмын амьдрал, ажилдаа хэрхэн шийдвэр гаргах чадвар, арга барилаа сайжруулах, гаргасан шийдвэрээ хэрхэн дүгнэж, сайжруулах боломжтойг мэдэж авах болно.
Mark as Played
April 21, 2024 77 mins
Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер харилцагч болох талаар олон хэрэгтэй зөвлөмжүүдийг олж сонсоорой.
Mark as Played

Popular Podcasts

    If you've ever wanted to know about champagne, satanism, the Stonewall Uprising, chaos theory, LSD, El Nino, true crime and Rosa Parks, then look no further. Josh and Chuck have you covered.

    On Purpose with Jay Shetty

    I’m Jay Shetty host of On Purpose the worlds #1 Mental Health podcast and I’m so grateful you found us. I started this podcast 5 years ago to invite you into conversations and workshops that are designed to help make you happier, healthier and more healed. I believe that when you (yes you) feel seen, heard and understood you’re able to deal with relationship struggles, work challenges and life’s ups and downs with more ease and grace. I interview experts, celebrities, thought leaders and athletes so that we can grow our mindset, build better habits and uncover a side of them we’ve never seen before. New episodes every Monday and Friday. Your support means the world to me and I don’t take it for granted — click the follow button and leave a review to help us spread the love with On Purpose. I can’t wait for you to listen to your first or 500th episode!

    Dateline NBC

    Current and classic episodes, featuring compelling true-crime mysteries, powerful documentaries and in-depth investigations. Follow now to get the latest episodes of Dateline NBC completely free, or subscribe to Dateline Premium for ad-free listening and exclusive bonus content: DatelinePremium.com

    The Joe Rogan Experience

    The official podcast of comedian Joe Rogan.

    The Breakfast Club

    The World's Most Dangerous Morning Show, The Breakfast Club, With DJ Envy, Jess Hilarious, And Charlamagne Tha God!

Advertise With Us
Music, radio and podcasts, all free. Listen online or download the iHeart App.

Connect

© 2026 iHeartMedia, Inc.